800 гаруй ахмадыг зуны сувилалд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-06 11:35:08

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар ахмад настны сувиллыг хоёр дахь жилдээ ажиллуулж байна. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 210 ахмадыг зуны сувилалд хамруулж байсан юм. Энэ жил ахмадуудын хүсэлтээр тоог нэмэгдүүлж, дээрх ажилд ОНХС-гаас 27 сая төгрөг төсөвлөн 14 суманд зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Баянтүмэн, Гурванзагал сумын ахмадын сувиллын үйл ажиллагаа тогтворжиж, бусад сум бэлтгэлээ базааж дуусчээ.

Тухайн сумын ахмад настны тооноос хамаарч, 60-120 ахмадыг хүлээж авч сувилалд амруулахаар зохицуулсан байна. Тухайлбал, Баян-Уул сум 120, Баяндун, Халхгол, Дашбалбар сум 80, Баянтүмэн сум 60 ахмад хүлээж авахаар төлөвлөжээ.

Ахмадуудад байгалийн эмчилгээ, усан эмчилгээ, иллэг, бариа заслаар үйлчилж байна. 


Холбоотой мэдээ