Монголын эрэгтэй баг медалийн төлөө тоглоно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайваний Кинмень хотод болж байна. Тав дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонконг, Макао, Малайз, Филиппин, Индонез, Монголын их сургуулийн багууд өрсөлдөж байна. Өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт болж, Монголын эрэгтэй баг хагас шигшээд үлдлээ.
1810 өдөр