Ази тивийн цомын АШТ-д цахимаар оролцох шатарчдыг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-02 14:10:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбоо болон Азийн шатрын холбооноос 10 дугаар сарын 10-25-нд www.chess.com цахим сайтаар зохион байгуулах Ази тивийн цомын аварга шалгаруулах онлайн багийн тэмцээнд Монголын баг, тамирчид оролцоно.

 

Уг тэмцээнд Ази тивийн 7 бүсээс 28 эмэгтэй, 33 эрэгтэй баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм. Тэмцээн эрэгтэй баг, эмэгтэй баг гэсэн ангиллаар, цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 5 секундийн нэмэгдэлтэй байх бөгөөд түргэвчилсэн буюу рапид төрлөөр зохион байгуулна.

 

Азийн цомын онлайн тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг Монголын шатрын холбооноос зарлажээ.

 

Эмэгтэй баг:

 

1-р ширээ Их мастер Б.Мөнгөнтуул

2-р ширээ Олон улсын мастер Б.Баярмаа

3-р ширээ Дэлхийн шатрын холбооны мастер Б.Алтантуяа

4-р ширээ Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул

Нөөц тоглогч: Б.Удвал

 

Эрэгтэй баг:

 

1-р ширээ Дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин

2-р ширээ Их мастер С.Билгүүн

3-р ширээ Их мастер Ц.Батчулуун

4-р ширээ Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ