Олимпын хороо ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-30 17:51:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны удирдлагууд үе үеийн ахмадуудыг “Олимпик хаус”-таа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

МҮОХ-ны удирдлагууд Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр ахмад ажилчдаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн, өдгөө 93 настай Ш.Магван тэргүүтэй МҮОХ-ны ахмад ажилтан, албан хаагчид “Олимпик хауст”-т зочлон халуун дотно яриа өрнүүлж, МҮОХ-ны өнөөгийн болон ирээдүйн ажил үйлсийн талаар санал бодлоо солилцлоо.



Мөн энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүрэлцэн ирсэн ахмадуудад гарын бэлэг гардуулж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.





 

Холбоотой мэдээ