Цар тахлын дараах шинэ эрин
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахиныг хамарсан цар тахлыг даван гарах тэмцэлд вакцин гарч ирснээр хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ. Тиймээс “КОВИД-ын дараах дэлхий ертөнц ямар байх вэ” гэдэгт хүн төрөлхтөн урам зоригтойгоор хариулт хайж байна. “КОВИД-ын дараах эрин” нь бидэнд том эргэлт авчрах уу, бага зэргийн өөрчлөлт төдий зүйл болон үлдэх үү гэдэгт өдгөө бүрэн хариулах эрт байж болох ч бид энэ талын төсөөлөл мэдлэг, бэлтгэлтэй байх нь зүйтэй юм. Учир нь унасан эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг сэргээх, аж амьдралаа хэрхэн цогцлоох вэ гэдэг нь улс орон болгоны тулгамдсан асуудал билээ.
1551 өдөр