МИАТ компани мэдэгдэл гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-29 15:08:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК энэ сарын 16-ны өдөр БНТУ-ын Анкара хотын чиглэлд нислэг үйлдээгүй, нисгэх багийн гишүүд, МИАТ компанийн зорчигчдоос “дельта вирусний халдвар илрээгүйг мэдэгдэв.


Мэдэгдэлд “Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр "МИАТ компанийн Анкарагаас ирсэн нислэгээр ирсэн зорчигчдоос “дельта вирус илэрлээ гэсэн худал ташаа мэдээлэл тараасан нь МИАТ компани болон зорчигч үйлчлүүлэгчдийн нэр хүндэд цаашилбал Монгол Улсын аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” гэжээ


Тус компани холбогдох байгууллагуудын зөвшөөрлөөр тусгай болон бусад нислэгийг цар тахлын халдвар хамгааллын дэглэм, дүрэм журмыг чанд баримтлан үйлдэж байгаа аж.


Холбоотой мэдээ