Хотын төв дэх авто зогсоолыг буулгаж тохижуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын төвд байрлах АШУҮИС-ийн байрны гадна талбайн авто зогсоолыг буулган тохижуулж, ногоон байгууламж хийв.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тус талбайг тохижуулах захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэжээ.
Гүйцэтгэгч “Охь мандал” ХХК тавдугаар сарын 15-наас ажлаа эхлэн авто зогсоолыг буулгаж, 1619 ам метр талбайд ногоон байгууламж, зүлэг, явган хүний зам, иргэд амарч суух сандал болон хөшөө, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн аж.