“Эрдэм хакатон-2025” тэмцээний шилдэг төслүүд шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэх хүрээнд “Эрдэм хакатон-2025” тэмцээнийг долоо дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт хот, Дархан хотоос нийт 28 төсөл бүртгүүлсэн юм. Үүнээс хоёрдугаар шатанд 18 төсөл тэнцсэн бөгөөд эдгээр төсөл эцсийн шалгаруулалтад өрсөлдөж, шилдэг 4 төсөл шалгарлаа.
ЭЗХЯ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн грантыг Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн
/НҮТББ/-гийн “Шимт дэлүү-Шилдэг бэлдмэл” баг
ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөгийн грантыг
Хими, химийн технологийн хүрээлэнгийн
"Тунхуу" үе мөчний үрэвсэл дарах тосон түрхлэг баг
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэрэмжит 10 сая
төгрөгийн грантыг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн “Betulacea- Bionova” баг
Стартап Монгол ТББ-ын нэрэмжит 1 сая төгрөгийн грантыг Хими, химийн технологийн хүрээлэнгийн “REGROUND LAB” баг тус тус хүртэв.
Тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжлэх Ухаан технологийн сан, Стартап Монгол ТББ ажиллажээ.
Тэмцээнийг Мэдээллийн технологийн үндэсний паркт энэ сарын 7-11-нд сургалт, зөвлөгөө хосолсон байдлаар явуулав.


Улаанбаатар