Нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж 500-600 автобус авахаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-30 11:16:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн тээврийг хүртээмжтэй болгохоор ирэх жилүүдэд 500-600 автобус авахаар төлөвлөөд байна.


Нийслэлийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуй нэгж, байгууллагын 98 чиглэлийн 960 автобус, троллейбус өдгөө үйлчилгээнд явж байгааЭнэ онд нийт 106 автобусыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 30 автобусыг үйлчилгээнд гаргажээ. Үлдсэн автобусыг энэ ондоо багтаан шинэчлэхийг зорьж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.


Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг багасгах нэгдсэн төсөл, хөтөлбөрт Авто замын сүлжээг шинэчлэх тухай орсон. Замын түгжрэлд шууд нөлөөлөх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог замын 33 км, гол ба туслах замын 28.8 км замын зураг төслийг баталжээ.


Үлдсэн замаас 106.5 км-ын зураг төслийг энэ ондоо багтааж дуусгаснаар 2022 оноос авто замын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга угсралтыг гүйцэтгэх аж. Харин авто замын түгжрэлд нөлөөлөх шинэчлэлийн хүрээнд үлдсэн 54.8 км замын зураг төслийг Дэлхийн банкны зээлээр хэрэгжүүлэхээр хуваарилалтыг хийжээ. 

Холбоотой мэдээ