Хорин нэгэн байршлын 10.22 га талбайг нийтийн эдэлбэр газраар бүртгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-30 13:16:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ. 


НИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 4-нд баталсан тогтоолд таван бүлгийн 719 төсөл үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 65 ажил тусгасан нь 69 хувьтай, газар зохион байгуулалтын чиглэлийн 376 ажил 70 хувьтай, хот байгуулалтын чиглэлийн 87 ажил 50 хувьтай хэрэгжиж байна.


Түүнчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг сайжруулах, замын түгжрэлийг багасгах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэхээр стандартын бус хашаа, хайс барьсан газрын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх тухай захирамж гаргасан.


Захирамжийн дагуу 8 дүүргийн 246 байршил дахь 952 зөрчлийг илрүүлж, 62 байршлын 395 зөрчлийг арилгаснаар 70.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээр ашиглах газрын хил заагийг тогтоох, хамгаалах зорилгоор 21 байршлын 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газраар бүртгэлээ. Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэхээр 18 байршлын 6.742 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоон, газрын мэдээллийн санд бүртгэхээр төлөвлөөд байгаа аж. 

Холбоотой мэдээ