Сонгинохайрхан дүүргийн шинэ сургуулийг орос сургалттай болгох талаар санал солилцлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн суудалтай сургуулийг барьж байна. Тус сургуулийг орос хэлний сургалттай болгох хүсэлтийг нийслэлээс ГХЯ болон ОХУ-ын ЭСЯ-нд гаргажээ. Энэ дагуу өчигдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар дээрх сургуулийн барилгын явцтай газар дээр нь танилцав.
1402 өдөр