Замын-Үүд боомтоор ачаа бараа татан авах ажил энэ сарын 5-нд эхэлнэ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-12-03 14:08:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд боомтод Монгол, Хятадын ачаа барааг чингэлэгт ачиж буулгах талбайг бэлтгэн, чингэлэг ачих калмарын туршилтыг эхлүүлсэн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.


Хятад улсын Эрээн боомтоос бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт, тохиргоо явуулсны дараа буюу энэ сарын 5-наас ачаа барааг илгээх, татан авах ажлыг эхлүүлэх юм. 


Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн сарын 29-нд хэвлэлийн хурал хийхдээ, “Эрээнд халдварын нөхцөл байдал хяналтад байгаа тул авто тээврээ нээхээр БНХАУ-тай тохирсон. Монгол, Хятадын хилийн тэг цэгт ачаа солилцох энэ тохиролцоо гурав хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Хил орчмын хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах ажлын баг ажиллаж байгаа” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч туршилт, тохиргоо хийх болсон тул ачаа бараа татан авах ажлыг эхлүүлэх хугацааг 2 хоногоор хойшлуулжээ.

Холбоотой мэдээ