Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 5.4 хувиар буурсан байна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-12-01 16:23:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “E.C.System” программ өнгөрсөн сарын 22-29-ний 5.00 цаг хүртэлх хугацаанд 8142 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 7 хоногийн мөн үеийнхтэй харьцуулахад 464 нэгжээр буюу 5.4 хувиар буурсан үзүүлэлт юм.  


Дуудлага, мэдээллийн төрлөөр авч үзвэл, гэмт хэргийн шинжтэй 65 /19,6%/, зөрчлийн шинжтэй 324 /4,6%/, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй мэдээлэл 61 /5,5%/-ээр тус тус буурсан байна.


Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Багахангай дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой дуудлага мэдээлэл 1-2 дахин өсөж, харин бусад дүүрэгт 3,7-58,3 хувиар буурсан байна.


Тус газрын алба хаагч нар 15455 дуудлага, мэдээлэл буюу 92.3 хувьд ECS программаар хяналт тавьж, дүүрэг, нэгжид ажиллаж байгаа алба хаагчдад 5881 удаагийн зааварчилгаа өгч, онцлог 694 дуудлага, мэдээллийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж 794 иргэнтэй утсаар холбогдож санал хүсэлтийг нь сонсон, зөвлөгөө өгчээ.

Холбоотой мэдээ