Байгууллага 25 ажилтан тутамд хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг авч ажиллуулах заалттай

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-12-03 14:23:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар байгууллага, ААН нь 25 ажилтан тутамд хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг авч ажиллуулах заалттай байдгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр мэргэжилтнүүд сануулж байна. Хэрэв ажиллуулаагүй нөхцөлд тухайн байгууллага, ААН Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлбөр төлдөг хуулийн заалт мөн бий.




Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төслийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг авч ажиллуулахад ААН, байгууллагыг төрийн болон хувийн, олон нийтийн гэж ялгалгүйгээр, өмчийн хэлбэр хамаарахгүй байхаар нэмж заасан юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа хүн ажил олгогчтойгоо зайнаас ажиллах гэрээ байгуулаад ажиллаж болно гэсэн заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд шинээр оруулаад байгаа юм.




Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллаж буй байгууллага, иргэдийг шалгаруулж, бүтээлч идэвх санаачилгыг өрнүүлэх, тэргүүний туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сайшаан урамшуулж, алдаршуулах зорилгоор журам батлаад байгаа юм.  

Холбоотой мэдээ