“Эмээлт” дэх махны үйлдвэрт хүний эрүүл мэндэд хортой бодисууд илэрчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хийсэн хяналт шалгалтын талаар МХЕГ болон НМХГ-аас мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсныг лабораторын шинжилгээгээр тогтоожээ. Тиймээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан гэв. Мах боловсруулалтад хэрэглэж байсан гэх нунтаг цагаан өнгийн бодисын гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссанаас гадна үйлдвэрийн технологийн зааваргүй байжээ. Мөн хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис гэсэн дүгнэлт гарчээ.
1241 өдөр