ӨНӨӨДӨР: “МУЗЕЙ БА ХҮҮХДҮҮД” өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-30 06:38:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 30-нд болох үйл явдлын тойм:

9.30 цагт УБТЗ-ын Соёлын ордонд “Ажлын байранд эерэг хандлага түгээе” зорилтод аяны хүрээнд Эрүүгийн цагдаагийн тасгаас хүндэтгэл ёслол зохион байгуулна. Утас: 91399149

10.00 цагт Сүхбаатарын талбай орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, тайван жагсаал зохион байгуулна. Утас: 99051075, 89780042 

12.00 цагт Чойжин ламын сүм музейд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд түүх, соёлын өвийг таниулан сурталчлах зорилготой “МУЗЕЙ БА ХҮҮХДҮҮД” өдөрлөг болно.

12.00 цагт Хангарди ордонд нийслэлээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулах ёслолын талаар мэдээлнэ. Утас: 99763656, 99036263


Төрийн ордонд

10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

13.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их засаг” танхимд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.


"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.30 цагт  иргэн Д.Даваадорж 12 хүртэлх насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдлын тухай болон “Positive networks” төслийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Зариг.мн болон дэмжигч байгууллагууд хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Тавхан хором хүлээе" төсөл амжилттай хэрэгжсэн талаар мэдээлнэ.

12.30 цагт Эх, үрсийн баярыг тохиолдуулан “Монгол хурандаа нийгэмлэг”-ээс эмэгтэй цэргийн алба хаагчид болон хүүхдүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол зохион байгуулах талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ