Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг энэ сарын 21-нээс долдугаар сарын 8-ны хооронд хийж байна.
Хөдөө
аж ахуйн энэ оны ээлжит тооллогод мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, ан агнуур,
загас барилтын салбарын
үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдах юм.
Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд, салбарын бүтцэд гарч буй өөрчлөлтийг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийг гаргана.
Ингэснээр тухайн салбарт үйлдвэрлэсэн нийт
бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж
бүрдэж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.