Герман, Вьетнам улс руу зорчигчдоос PCR шинжилгээний хариу шаардахгүй

Монголын мэдээ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-27 13:17:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс тус улсууд руу зорчиход тавих шаардлагаа сулруулсан гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.


Тодруулбал, энэ сарын 15-наас эхлэн Вьетнам улс хилээрээ нэвтэрч буй иргэдээс коронавируст халдварын PCR шинжилгээний хариу шаардахаа больжээ.


Харин Герман улсын Засгийн газар ирэх сарын 1-нээс коронавирусний вакцинд хамрагдсан байх, халдварлаад эдгэрсэн бол түүнийгээ нотлох, PCR шинжилгээний сөрөг хариутай байх зэрэг шаардлагаа цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ