НДШ-ийн 50 хувийг энэ сараас эхлэн буцаан олгоно
Монголын мэдээ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зарим салбарын ААН-ийн ажилчин ажилтнууд энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авах талаар НДЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, нэг сая төгрөг болон түүнээс доош хэмжээний цалингаас НДШ төлдөг иргэдийн энэ оны 5-12 дугаар сард төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох юм.
Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч тухайн сарын нийгмийн
шимтгэлийн тайлангаа дараа сарын 5-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлдэг.
Энэ тайланд үндэслэн иргэдэд олгох нийгмийн даатгалын буцаан олголтыг дараа
сарын 25-ны дотор олгохоор журамлаж байна.
Засгийн газраас төсөвт
байгууллага болон газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад салбарын ААН-ийн ажилтны
төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор шийдвэрлэсэн юм. Уг шийдвэр
энэ оноос хэрэгжиж эхэлж буй ч төсвийн тодотгол хийсний дараа НДШ-ийн буцаан олголтыг
эхлүүлнэ хэмээн албаныхан мэдэгдэж байсны дагуу ийнхүү хэрэгжих нь.