“Эмээлт” дэх махны үйлдвэрт хүний эрүүл мэндэд хортой бодисууд илэрчээ

Монголын мэдээ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-26 16:34:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хийсэн хяналт шалгалтын талаар МХЕГ болон НМХГ-аас мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсныг лабораторын шинжилгээгээр тогтоожээ. Тиймээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан байна. Мах боловсруулалтад хэрэглэж байсан гэх нунтаг цагаан өнгийн бодисын гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссанаас гадна үйлдвэрийн технологийн зааваргүй байжээ. Мөн хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис гэсэн дүгнэлт гарчээ.

Тус мах боловсруулах үйлдвэрт илэрч буй зөрчил нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй тул Нийслэлийн прокурорын газарт энэ сарын 19-нд “Үйл ажиллагааг нь зогсоох” санал хүргүүлсэн байна. Түүнчлэн тус үйлдвэрээс гарч ирсэн "Мак импекс"-ийн хиамны шошгыг шалгуулахаар ЦЕГ-т ханджээ.



Шинжилгээнүүдийг МХЕГ-ын харьяа Хүнсний бүтээгдэхүүний лавлагаа лаборатори, мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид, түүнчлэн “Само” институтийн итгэмжлэлийн лабораторид тус шинжлүүлж хийснийг мэдээлэв. 






НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар дээрх компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтгүй, технологийн зааваргүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсныг мэдээллээ. Махны шинжилгээнээс ходоод гэдэсний эмгэг судлалын өвчин үүсгэх бодис илэрсэн нь тогтоогджээ. 


МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, ХАА-н хяналтын газрын дарга Н.Балжинням хэлэхдээ, энэ бол мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт бус хяналт шалгалт. юм гэдгийг тодотгож байв. Тэрбээр, "Энэ бол “Эмэээлт” захад хийж буй, зөрчилтэй гэх “Эм Ди Си Пи” ХХК-д хийж буй хяналт шалгалтын зөвхөн явцын мэдээлэл юм” гэдгийг онцолж байв.

Шинжилгээнүүдийг МХЕГ-ын харьяа Хүнсний бүтээгдэхүүний лавлагаа лаборатори, мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид, мөн “Само” институтийн итгэмжлэлийн лабораторид тус шинжлүүлж хийснийг мэдээлэв. Дээр нэр дурдсан компанийн боловсруулж буй гэх ямааны махнаас 6 төрлийн дээж авч шинжлүүлж байна. Мөн хүнсэнд хэрэглэж буй гэх нунтаг цагаан бодис болон тус компанийн үйлдвэрлэл, ахуйд хэрэглэж буй уснаас нь дээж авч шинжилгээнд хамруулжээ. 

Холбоотой мэдээ