Гэнэтийн үер ус, мөндөр аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, ард иргэдэд анхааруулж байна.
2903 өдөр