Энэ сарын 23-24-нд ихэнх нутгаар дулаарна

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunzaya@montsame.mn
2018-03-20 10:25:42
Улаанбаатар/МОНЦАМЭ/Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи   23-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 23-24-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна. 
Холбоотой мэдээ