Монгол залуус 10 өдрийн “Дакар ралли 2019” уралдаанд амжилттай уралдлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөд Америкийн Перу
улсын нутаг дэвсгэр дээр 10 өдөр үргэлжилсэн “Дакар Ралли 2019” уралдааны авто
машины төрөлд ур чадвар, эр зоригоо сорьсон Монгол Улсын ОУХМ Ө.Бямбадэлгэр,
ОУХМ Ө.Бямбацогт нар уралдааны замаа амжилттай дуусгаж барианд орлоо.
2395 өдөр