Өдөр бүр шуугиантай барилдаж буй Их аварга Хакүхо М.Даваажаргал 5 даваатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-18 10:22:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн тав дахь өдрийн сүүлийн барилдаан болох Их аварга Хакүхо М.Даваажаргал, Маэгаширагийн 2-ооос барилдаж буй Нишикиги нарын барилдаан үзэгч олныг шуугиулсан юм.


Тэд дэвжээний гадна зэрэг гарч дахин барилдсан бөгөөд хоёр ч удаа тачай хийсэн юм. Эхний удаа Хакүхо аварга барьцанд хүрч түрэх үед Нишикиги дэвжээний захад мэх хийн хамтдаа гарсан. Харин дахин барилдахад Хакүхо аварга сүүлдэж боссон ч Нишигикиг давлаа. Энэ өдөр Озэки Точиношин гэмтлийн улмаас башёг өнжсөн бөгөөд тэр эхний 4 өдөр дараалан унасан юм.


Энэ башёд Комүсүби цолтой барилдаж буй Ичиножёо А.Ичинноров энэ өдөр Какүрюү М.Ананд аваргыг даван 4 дэх даваагаа авсан бол Какүрюү хоёр даваа, гурван унаатай болов. Харин Маэгашира цолтой Чиёошома Г.Мөнхсайхан өнөөдөр Ютакаяамаг уран мэхээр давж гурав дахь даваагаа авлаа.


Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил, Комүсүби Митакэүми нар барилдаж Митакэүми давснаар 5 даваатай тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсээр байна. Сэкиваке Такакейшо өнөөдөр Мёогирюүг давсанаар 4 даваатай болжээ.


Өнөөдөр Озэки Гойёдо 4 дараалан унасаны эцэст Точиозанаар эхний даваагаа аван, бага зэрэг сэргэлт авч чадлаа. Харин Такаясү Шодайд унасанаар гурав дахь унаагаа авлаа.

Холбоотой мэдээ