Архангай Алтан Дорнодын дайчид ялалт байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-17 12:09:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Лигийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолт Архангай Алтан Дорнодын дайчид болон Сүхбаатар Альянс-тех багуудын хооронд боллоо.


Хоёр багийн хувьд эхний тойрогт таарч тоглоход Архангайн Дайчид баг эцсийн мөчид ялалт байгуулсан юм. Энэ удаагийн тоглолтод Сүхбаатар Альянс-тех баг тоглолтын эхнээс багаараа тун жигд байж онооны давамгайллыг үүсгээд байлаа. Улмаар эхний хагаст 10 онооны зөрүүтэй Сүхбаатар хожиж байсан ч тоглолтын хоёрдугаар хагаст Дайчид тоглолтын санаачлагыг гартаа авсан юм. Тоглолтод Г.Баттөр, Т.Санчир, А.Энхбаясгалан нар багаа удирдан сайн тоглосноор Дайчид Сүхбаатар Альянс-тех багийг энэ улиралд ийнхүү хоёр дахь удаагаа буулган авлаа.


Архангай Алтан Дорнодын Дайчид багийг ОУХМ Г.Баттөр тэргүүлэн 30 оноо, 6 ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн бол, О.Энхбаатар 20 оноо, 17 самбараас бөмбөг авалт, Т.Санчир 16 оноо, 11 самбараас бөмбөг авалт, А.Энхбаясгалан 15 оноо, Э.Цэвэлдорж 10 оноо тус тус гүйцэтгэн багтаа тус хүргэсэн юм.


Харин Сүхбаатар Альянс-Тех багаас 20 оноо, 5 ашигтай дамжуулалт, 18 оноо, 4 самбараас бөмбөг авалт, 3 ашигтай дамжуулалт, С.Эрдэнэдалай 11 оноо, 13 самбараас бөмбөг авалт, Г.Чинбат 13 оноо, 11 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэсэн ч хожил авахад хангалтгүй байв.

Холбоотой мэдээ