Дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Шангрила” чиглэлд байгуулна
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл,
хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн тээврээр зорчих урсгалыг нэмэгдүүлэх төслийн
хоёр дахь шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын зогсоолоос
“Шангрила” төвийн баруун хойд тал, хуучнаар Д.Нацагдоржийн хөшөө байсан байршил
хүртэл 2.7 км урттай байхаар төлөвлөжээ.
449 өдөр