Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын энэ сарын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.
Тус хуваарь ёсоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тавдугаар сарын 20-нд олгоно. Мөн асаргааны тэтгэмжийг тавдугаар сарын 14, 23-нд, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 23-нд олгох юм байна.
Түүнчлэн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг тавдугаар сарын 14-нд өгөх хуваарь гарчээ.