Душанбегийн “Их дуулга”-д Монголын 17 жүдоч зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-02 09:30:31

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээн Душанбегийн “Их дуулга”-аар үргэлжилнэ. Олимпын эрхийн оноо олгох сүүлчийн гурван тэмцээний нэг гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд 67 орны 405 жүдоч оролцохоор мэдүүлэгч өгчээ.


Манай улсаас энэхүү цувралд 17 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэрл нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдахаар Душанбег зорилоо. 

Холбоотой мэдээ