Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах алхамаас татгалзаж магадгүйг анхааруулав
ПХЕНЬЯН. /TASS/. БНАСАУ-д үзүүлж буй улс төр, эдийн засгийн дарамт шахалтаа АНУ өргөжүүлж байгааг Пхеньян буруушаагаад Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай урьд нь хүрсэн тохиролцооноосоо бүрмөсөн татгалзаж магадгүй гэдгийг анхааруулжээ. Энэ тухай БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх АНУ-ын асуудлыг хариуцсан хүрээлэнгээс гаргасан тайлбарт дурдсан байна. Уг тайлбарыг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг нийтэлжээ.
2364 өдөр