Мүн Жэ Инийг дэмжигчдийн тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-18 17:15:01

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг дэмжигчдийн тоо долоо хоногийн хугацаанд 1 хувиар буурч, 47 хувь болсон тухай нийгмийн судалгааны “Gallup Korea” байгууллага мэдээлжээ.


Тус байгууллагын мэдээлснээр, эдийн засгийн өсөлтийн удаашрал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээс үүдэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үзүүлж буй сөрөг нөлөө зэргийг санал асуулгад оролцогчид төрийн тэргүүний ажлын дутагдлуудын тоонд оруулжээ. БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүнд өнгөрсөн оны есдүгээр сараас хойш унаж эхэлсэн хэдий ч 2019 он гарсны дараа хэдэн хувиар өссөн болохыг тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна. Гэхдээ нэгдүгээр сарын хоёрдугаар хагасаас эхлэн дахин унаж эхэлжээ.


Харин эрх баригч "Ардчилсан нам"-ын нэр хүндийн үзүүлэлт 40 хувьтай байгаа бол сөрөг хүчний "Солонгосын эрх чөлөөний нам"-ын хувьд 16 хувьтай байна.


Нэгдүгээр сарын 15-17-ны хооронд явуулсан санал асуулгад Өмнөд Солонгосын янз бүрийн бүс нутгийн 1000 гаруй хүн оролцжээ. 

Холбоотой мэдээ