Венесуэлийн цэргийн атташе Хуан Гуайдог хүлээн зөвшөөрөв
ВАШИНГТОН. /TASS/. НҮБ-ын дэргэдэх Венесуэлийн Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн атташе, хурандаа Педро Чиринос сөрөг хүчний тэргүүн Хуан Гуйдог тус улсын түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон лхагва гарагт мэдээлсэн байна.
2357 өдөр