Индонез Олимпын наадам зохион байгуулах хүсэлтээ өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2019-02-19 15:10:53

ЖАКАРТА. /TASS/. Индонез улс 2032 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ Олон улсын олимпын хороонд /ОУОХ/ албан ёсоор өгсөн тухай тус улсын мэдээллийн “Antara” агентлаг мэдээлэв.


Швейцар улсад суугаа Индонезын Элчин сайд Мулиаман Хадад хоёрдугаар сарын 11-нд тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодогийн нэрийн өмнөөс ОУОХ-нд захидал илгээсэн байна. Индонезын эрх баригчид өнгөрсөн онд Азийн наадмыг амжилттай зохион байгуулсны дараа хүсэлтээ өгөхөөр шийджээ.


2032 оны Олимпын наадмыг хамтран зохион байгуулах хүсэлтээ өгөхөөр төлөвлөж буйгаа өмнө нь БНСУ болон БНАСАУ мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ