Шинэ Делид галын аюулгүй байдал хангаагүй зочид буудлуудыг хаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын эрх баригчид жуулчдын очих дуртай Карол-Багх дүүрэгт оршдог 58 зочид буудлыг хаасан байна. Эдгээр буудал нь галын аюулгүй байдлын журам зөрчсөн учир ийм арга хэмжээ авсан тухай “Shillong Times” сонин мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, энэ сарын 12-нд тус дүүрэгт оршдог “Arpit Palace” зочид буудалд гал түймэр гарсны дараа 80 гаруй зочид буудалд шалгалт хийсэн байна. “Arpit Palace"-д үүрээр гал гарсны улмаас 17 хүн амиа алдсан юм.
Түймэр гарах үед уг зочид буудлыг эзэмшигчдийн нэг болох Ракеш Гояо Катарт байсан байна. Түүнийг Энэтхэг ирмэгц нь Шинэ Дели хотын нисэх онгоцны буудалд баривчилжээ.
Зочид буудлын эзэд их хэмжээний өртэй, түүнийгээ төлөх чадваргүй байсныг цагдаа нар тогтоосон бөгөөд энэ нь даатгалын мөнгө авахын тулд зориудаар гал тавьсан үндэслэл болж байна гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа аж.