Венесуэлийн цэргийн атташе Хуан Гуайдог хүлээн зөвшөөрөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-21 14:43:41

ВАШИНГТОН. /TASS/. НҮБ-ын дэргэдэх Венесуэлийн Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн атташе, хурандаа Педро Чиринос тус улсын сөрөг хүчний тэргүүн Хуан Гуйдог түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон лхагва гарагт мэдээлсэн байна.


“Венесуэлийн цэргийн атташе, хурандаа Педро Чиринос Хуан Гуйдог тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Венесуэльчуудэд Николас Мадурогийн эзэрхэг засгийн оронд ардчилал хэрэгтэй гэж тэрбээр үзлээ” хэмээн Болтон “Twitter” хуудсандаа бичжээ.


Цэргийн хувцастай, өөрийгөө хурандаа Педро Чиринос гэж танилцуулсан эрэгтэй “өнөөдрөөс эхлэн би төрийн эрхэнд хууль бусаар гарсан Николас Мадурогийн Засгийн газарт захирагдахгүй. Би Хуайн Гуйдогийн шилжилтийн Засгийн газрыг хүлээн зөвшөөрч байна” хэмээн мэдэгдэж буй дүрс бичлэг өмнө нь нийгмийн сүлжээнүүдэд тавигдсан гэдгийг тэрбээр мөн мэдээлсэн байна. 


Холбоотой мэдээ