Энэтхэг улстай хамтран сүүний салбарын хөгжлийн төсөл хэрэгжүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын хамтын ажиллагааны нэгдсэн уулзалт боллоо. Уулзалтад БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх урилгаар оролцож Энэтхэг-Монголын хамтарсан сүүний салбарын хөгжлийн төслийг хэрэгжүүлэх, шим тэжээлтэй хоол хүнсэнд анхаарах, хөдөө аж ахуйн мэдээллийг цахимжуулж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар санал солилцоо.
1579 өдөр