Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны
шинжилгээний газрын мэдээллээр ойрын хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2 дугаар сарын 28-ны 20 цагаас 3 дугаар
сарын 1-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээгээр:
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй,
бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11
метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч шороон шуурга
шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр 30-35 хэм,
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр
Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр
24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм байна.
Бусад
нутгаар 17-22 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын
эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын
хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар
3-8 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины
орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 25-27 хэм,
өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 хэм,
өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
3 дугаар сарын 2-3-нд
уулархаг нутгаар, 4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан
шуурга шуурна. Салхи 2-4-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын
эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,
Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, Их
нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг
болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм
дулаан.
Бусад
нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
4, 5-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.