Бангладешийн иргэний агаарын тээврийн нисэх онгоц сүйрч, олон хүн амь үрэгджээ
КАТМАНДУ. /Ройтерс/. Бангладешийн иргэний агаарын тээврийн нисэх онгоц даваа гарагт Балба улсын нийслэл Катманду хотын нисэх онгоцны буудалд газардахаар дөхөж явахдаа осолдож, онгоцонд сууж явсан 49 хүн амь үрэгдсэн байна гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв. Цаг агаар үүлэрхэг байсан нь осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай ажээ.
2618 өдөр