Дэлхийн төгсгөлийн тухай урьдчилсан таамаглалыг тайлбарлах онолыг дэвшүүлсэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
184@montsame.mn
2018-03-19 14:33:03

ЛОНДОН. /Индепендент/. Их Британийн онолын физикч Стивен Хокинг нас барахаасаа өмнөхөн зэрэгцээ орчлон ертөнцийг илрүүлэх боломж болон дэлхийн төгсгөлийн урьдчилсан таамаглалыг тайлбарласан онолыг танилцуулсан байна.

Алдарт онолын физикч нь өнгөрсөн долоо хоногт нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө “Мөнхийн инфляциас цэвэрхэн гарах боломж” гэдэг бүтээл дээрээ ажиллаж байсан ба уг бүтээлийг нь шинжлэх ухааны нэгэн тэргүүлэх сэтгүүл хэвлэхээр судлаж байгаа юм. Түүний таамагласнаар оддын эрчим хүч дууссанаар орчлон ертөнцийн төгсгөл ирэх аж.

Гэхдээ эрдэмтэд сансрын хөлгүүд дээр суурилуулсан тандан судлах аппаратуудын тусламжтайгаар өөр нэг ертөнцийг олж илрүүлж чадах ба энэ нь өөрийн орчлон ертөнцийг илүү сайн танин мэдэх боломжийг хүн төрөлхтөнд олгоно гэсэн онолыг С.Хокинг сүүлийн бүтээлдээ дэвшүүлсэн байна.


Н.Мишээл


Холбоотой мэдээ