Д.Трампын бэр нөхрөөсөө салах шийдвэр гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
184@montsame.mn
2018-03-16 11:25:04
ВАШИНГТОН. /Синьхуа/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүүгийн эхнэр Ванесса Трамп нөхрөөсөө салах өргөдлөө өгсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Тэрбээр Ерөнхийлөгч Д.Трампын ууган хүүтэй 13 жил ханилсан хэдий ч гэрлэлтээ цуцлах шийдвэр гаргаж Нью-Йорк хотын Манхэттэний дээд шүүхэд материалаа бүрдүүлэн өгсөн байна. 

Венасса болон бага Дональд Трамп нар таван хүүхэдтэй ажээ. Тэд 2005 онд гэрлэсэн юм. 
 


H.Мишээл
Холбоотой мэдээ