Нарыг судлах аппарат хөөргөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /Синхьхуа/. АНУ-ын Агаар мандал, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (НАСА) нарны тойрог замд судалгаа хийх “Паркер” аппаратыг хөөргөхөд нэгдэн нэрээ бичүүлэхийг дэлхийн хүн ардыг урьсан байна.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, энэ жилийн дөрөвдүгээр сарын 27 хүртэл цуглуулсан бүх нэрийг бичил чип дээр хадгалан аппаратад суурилуулах ба “таны нэр энэ аялалын замын турш гарах болно” гэж НАСА-гийн цахим хуудаст мэдээлжээ.
Нарны гадаргуугаас 4 сая миль (6,4 сая км) зайтай тойрог замд очих энэ аппаратыг нь энэ зун хөөргөх ба нар сансар огторгуй болон бусад гаригтай хэрхэн харьцдагийг судлах юм байна.

Н.Мишээл