ОХУ-ын цэргийн тээврийн нисэх онгоц сүйрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
184@montsame.mn
2018-03-07 11:39:03
СИРИ. /Би-би-си/. Оросын цэргийн тээврийн нисэх онгоц Сирийн нутагт, онгоцонд явсан 39 цэргийн албан хаагч амь үрэгдсэн байна гэж ОХУ-ын батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнийг “Би-би-си” агентлаг уламжлав.

“An-26” онгоц Латакия хотоос холгүй орших нисэх хүчний Хмэймим баазад газардах үедээ осолдсон тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Урьдчилсэн таамаглалаар техникийн алдаа гарч, онгоц осолдсон байна.
  
Н.Мишээл
Холбоотой мэдээ