Д.Трамп Төрийн Департаментад халаа сэлгээ хийв
МОСКВА./РИА Новости/. АНУ-ын Ерөнхйилөгч Дональд Трамп боловсон хүчний халаа сэлгээ хийх тухайгаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг албан тушаалаас нь чөлөөлж, Тагнуулын төв газрын захирлын албан тушаалыг хашиж байсан Майк Помпеог Төрийн нарийн бичгийн шинэ даргаар томилжээ. Харин Тагнуулын төв газрын захирлын албан тушаалд Жина Хаспел шинээр томилогсон байна. Жина Хаспел нь АНУ-ын Тагнуулын төв газрын анхны эмэгтэй захирал болж байна.
2229 өдөр