Хятад улс олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал эрхэлсэн газар байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-13 15:37:27
БЭЭЖИН. /РИА Новости/.  Хятад улс олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал эрхэлсэн газар байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ газар нь Хятад улсын Төрийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах аж.

Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал эрхэлсэн газар нь бусад улсад тусламж үзүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулах асуудлыг эрхлэх бөгөөд тус газрын мэдэлд ГХЯ болон Сангийн яамны олон улсад үзүүлэх тусламжийн төлөвлөлт болон түүнийг хуваарилах стратегийн асуудалтай холбоотой зарим бүрэн эрхийг шилжүүлэх аж.
 
Мөн энэ газар нь  “Нэг бүс - Нэг зам” санаачилгын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг эрхлэх, түүнчлэн БНХАУ-ын бүхий л дипломат үйл ажиллагааны төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ