Оросын тамирчин 2 дахь удаагаа паралимпийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-12 18:48:18
ПЁНЧАН. /ТАСС/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй паралимпийн гүйлтийн цанын 15 км-ийн цуваа гараатай чөлөөт хэлбэрийн босоо ангилалд Оросын тамирчин Екатерина Румянцева алтан медаль хүртжээ.
 
Тэрбээр замыг 49 минут 37,6 секундад туулснаар ийнхүү паралимпийн аваргын болзлыг хангасан байна. Энэ төрөлд хоёрдугаар байрыг мөн Оросын тамирчин Анна Миленина эзэлсэн бол гуравдугаар байрт Украины тамирчин Людмила Ляшенко орж, хүрэл медаль хүртсэн байна.
 
Е.Румянцева энэ төрөлд түрүүлснээр 2 дахь удаагаа паралимпийн аварга болж байна. Өмнө нь тэрбээр Пёнчаны паралимпийн наадмын биатлоны цуваа гараатай уралдаанд алтан медаль хүртсэн юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ