АНУ-ын Ардчилсан нам Д.Трамптай хууль бус цагаач хүүхдүүдийн асуудлаар тохиролцоонд хүрчээ
ВАШИНГТОН./ТАСС/. АНУ-ын эрх баригч Бүгд найрамдах нам, сөрөг хүчний Ардчилсан нам хоёр тус улсад амьдарч буй хууль бус цагаач хүүхдүүдийг албадан гаргахаас хамгаалах талаар тохиролцоонд хүрчээ. Энэ тухай лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Конгрессийн төлөөлөгчдийн танхим, Сенатын цөөнхийн бүлгийн удирдлагууд болох Чак Шумер, Нэнси Пелоси нар ажил хэргийн уулзалт хийсний дараа мэдэгджээ.
2388 өдөр