Сүхбаатар аймагт угийн бичиг хөтлөлт 40,5 хувьтай байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор батлагдсан Угийн бичиг хөтлөх журмын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар зарласан “Угийн бичгээ хөтөлж, удмын сангаа хамгаалъя” уралдааны дүн гарчээ. Бүтэн жилийн хугацаанд үргэлжилсэн уралдааныг сум, байгууллага, өрх, иргэн гэсэн төрлөөр зохион байгуулсан юм. Өнгөрөгч онд тус аймгийн хэмжээнд угийн бичгийн хөтлөлт 40,5 хувьд хүрч 2019 оноос 1,2 хувиар өссөн байна.
1208 өдөр