Халдварын тохиолдол 179-өөр нэмэгдэж 15514 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-20 20:33:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хоногт халдварын 179 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 15514 боллоо. 12 суманд өдөрт бүртгэгдсэн нийт тохиолдлын хамгийн олон нь Баруун-Урт, Халзан суманд байна. Аймгийн хэмжээнд эмчлүүлж байгаа 1188 хүний 779 нь насанд хүрэгч, 288 нь хүүхэд байна.

Эмчлүүлэгсдийн 188 нь ЭМБ-д, 1000 нь гэрийн эмчилгээнд байна. Харин давтан эмчлүүлж буй 168 иргэн байна. Давтан эмчлүүлэгчдээс эрсдэлт бүлгийн иргэдийг ЭМБ-д хэвтүүлэн эмчилж байгаа бол хөнгөн оноштой иргэдийг гэрийн эмчилгээнд хянаж байгаа. Ингэхдээ давтан халдвар авсан иргэдэд эмийн багцыг олгохгүй байгаа юм. Учир нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт батлагдаагүй аж.

Өдөрт батлагдах болон давтан халдвар авах иргэдийн тоо өсөж байгаатай холбоотойгоор вакцины хамрагдалт нэмэгдэж байгааг ЭМГ-аас мэдээлж байна. Гэвч халдварын оргил үеэс урьдчилан сэргийлэхийн тулд дархлаажуулалтын хамрагдалтыг дахин нэмэгдүүлж, иргэдийг идэвхтэй хамрагдахын уриаллаа. 

Холбоотой мэдээ