Есөн суманд халдварын 135 тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-14 14:52:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн 13 сумын есд нь сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 135-аар нэмэгдэн 14613 боллоо. Ингэснээр ногоон бүсэд байсан сумд эргэн улаан бүс болж, халдвар эрчимтэй тархаж байгааг ЭМБ-аас анхааруулав.

Одоогоор халдварын улмаас 470 иргэн эмчлүүлж байгаагаас 100 нь ЭМБ-д бусад нь гэрийн хяналтад байна. Аймгийн төвд халдварын улаан бүсийн хоёр эмнэлэг ажиллаж байгаа бөгөөд хүнд, хүндэвтэр өвчтөний ачаалал нэмэгдэж байгаа аж. Үүнээс гадна улирлын томуу томуу төст өвчин, осол гэмтлийн шалтгаанаар хэвтэн эмчлүүлэгчид их байгаатай холбоотойгоор нэгдсэн эмнэлгийн ачаалал их байна гэж АНЭ-ийн дарга Д.Мөнхзул хэллээ.

Халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын дөрөвдүгээр тунд хамрагдсан иргэдийн тоо 500-д дөхжээ. Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа энэ үед иргэдийг нэмэлт тундаа, мөн 2012 онд төрсөн 12 нас хүрч буй хүүхдүүдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагдахыг санууллаа.

Холбоотой мэдээ