Хоногт халдварын тохиолдол 139-өөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-15 14:43:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 15-ны 8.00 цагийн байдлаар ЭМГ-аас өгч буй мэдээгээр тус аймагт халдварын тохиолдол хоногт 139-өөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 14752 боллоо. Халдварын хамгийн олон тохиолдол буюу 110 нь Баруун-Урт суманд байна.

Харин тус хугацаанд дөрвөн иргэн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэнээр аймгийн хэмжээнд нийт эдгэрэлт 14117 болоод байна.

Халдварын улмаас АНЭ-т 76, сумдын ЭМТ-д 59, гэрээр 312 иргэн эмчлүүлж байна. Үүнээс жирэмсэн эмэгтэй 13, 0-18 насны хүүхэд 143, гадаадаас ирсэн хоёр иргэн байна гэв.

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийг тодорхойлох тандалт судалгааны ажлыг тогтмол хийж байгаа бөгөөд бага насны хүүхэд халдварт өртөх явдал эрс нэмэгдсэн тул эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, дархлааг нь дэмжин томуу томуу төст өвчний шинжи тэмдэг илэрмэгц харьяа ЭМБ-д хандахыг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ