Сүхбаатар аймагт зургаан аймгийн 14,1 мянган мал өвөлжинө
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт энэ жил 3,9 сая толгой мал өвөлжиж,
хаваржих урьдчилсан тооцоо гарчээ. Харин өөр зургаан аймгийн буюу Дорноговь, Багануур,
Өвөрхангай, Төв, Баянхонгор, Архангай аймгаас 21 өрхийн 14,1 мянган толгой мал
тус аймгийн нутагт өвөлжих юм байна.
1205 өдөр